close
2 Шинэ мэдээ

Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №13

Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 03, Мягмар гараг, 19:30 цагт

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Д.Дамба нар Д.Сүхбаатарын шарилыг Бунханд шилжүүлэх үеэр (1954 он)


Зуны XXI наадам буюу Монреалийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд З.Ойдов мөнгөн медаль хүртэж шагналын тавцанд зогсох мөч (1976 он)


Хатанбаатар Магсаржав (1922 он)


"Хичээнгүй сайд" Б.Цэрэндоржийн хүүхдүүд болох Ц.Юндэн, Ц.Лхамсүрэн нар үр хүүхэд, танил нөхдийнхөө хамт наадам үзэхээр явах гэж буй нь


Монголын баг тамирчид анх удаа 1964 оны Токиогийн зуны 13 дугаар олимпт оролцохоор Япон улсад ирээд буй нь (1964 он)


Монгол Улсын анхны бөгөөд цорын ганц армийн генерал болох Монгол Улсын баатар Батын Дорж


Дилав Хутагт Жамсранжав


Ю.Цэдэнбал гэргий Филатова, хүү Владислав, Зориг нарын хамт (1957 он)


Монголын боксчидоос анхны Олимпийн медалийг 1988 оны Сөүлийн олимпоос авчирсан МУГТ Н.Энхбат (урд эгнээнд). Герман улс. Халле хот (1983 он)


Хүүхдүүд. 20-р зууны эхэн

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.