close

Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №11

Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ.

Автор VIEW
1 сарын 01, Ням гараг, 21:30 цагт

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин Намсрайн Сувд


Амарч буй наадамчид. Яармагийн дэнж (1950-иад он)


Д.Нацагдорж, Д.Намдаг, Д.Наваанюндэн нар Монголд байсан оросуудтай анх удаа шинэ жил тэмдэглэжээ (1931 он)


Ю.Цэдэнбал гэр бүлийн хамт Кубын удирдагч Федаль Кастротай уулзсаны дараа. Куба улс (1979 он)


Тулалдааны дараа. Халх гол (1939 он)


"Азарганы ноцолдоон" бүтээлийн эзэн, Төрийн хошой шагналт, Ардын зураач Очирын Цэвэгжав


Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн


Дашдоржийн Нацагдорж


Индрийн талбай буюу одоогийн Сүхбаатарын талбай (1930-аад он)


БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор гэр бүлийн хамт

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.