close

Уул уурхай

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд шилжлээ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар үлдсэн 49 хувийг Оросын төрийн өмчит “Ростех” компани эзэмшдэг.

Автор VIEW
6 сарын 28, Мягмар гараг, 19:10 цагт

        Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар үлдсэн 49 хувийг Оросын төрийн өмчит “Ростех” компани эзэмшдэг.

Тэгвэл өнөөдөр Оросын Interfax.ru сайтад "Төрийн өмчит Ростех корпораци "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компаниудад эзэмшдэг 49 хувиа Монголын талд худалдаалахаар боллоо" гэсэн мэдээлэл цацагдлаа. 

Энэ талаар “Ростех” корпорациас гаргасан “РТ-Бизнесийн хөгжил” мэдээлэлд бичжээ. Талууд өнгөрсөн мягмар гарагт гэрээнд гарын үсэг зурсан байна.

Гэрээний үнийн өртөг тодорхойгүй байгаа боловч “Ростех корпорацын түүхэн дэх хамгийн өндөр гэрээ хэмээн үнэлэгдэж байгаа аж”.

Энэ талаар Bloomberg агентлагт "Ростех" Монголд хувиа зарснаар 500 сая ам.доллар авч магадгүй гэж бичжээ.

"Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьцааны худалдаалах хэлэлцээр Монгол, ОХУ аль аль талдаа харилцан ашигтай зах зээлийн нөхцөлд тулгуурлан хийгдсэн. Гэрээний нөхцөл, шаардлагуудыг олон улсын аудитын байгууллагын мэргэжилтнүүд, зөвлөхүүдээс үнэлгээ авсан" хэмээн "Ростех"-ээс гаргасан мэдээлэлд дурджээ.

“Ростех” корпораци 2025 он хүртэлх хөгжлийн стратеги, бодлого боловсруулж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон учир Монголын Эрдэнэт үйлдвэр дэх 49 хувиа худалдаалах шийдвэр гаргасан байна гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Interfax.ru

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.