close
7 Шинэ мэдээ

Уул уурхай

Далд уурхай 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана

Ил уурхайн хүдэр 0.3 хувийн зэсийн агуулгатай бол далд уурхайн хувьд 0.6 юм.

Нийтэлсэн: Д.Эрдэнэ
6 сарын 05, Ням гараг, 21:10 цагт

Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгой төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн.

Дэлхийн эдийн засаг, ялангуяа эрдэс баялгийн зах зээлийн хямралт байдал, төслийн зардлын хэтрэлт, татварын маргаан зэрэг хүчин зүйлсийн улмаас түр зуурын хүндрэл бэрхшээл, үл ойлголцол тулгарч байсан боловч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг компанийн хувьцаа эзэмшигчид гаргасан юм.

Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувийг далд уурхайгаас олборлох юм. Далд уурхайгаас 4-5 жилийн дараа олборлолт явуулж, 2027 оноос уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд хоёр сая тонн зэсийн баяжмал экспортод гаргана гэж төлөвлөөд байгаа. Ил уурхайн хүдэр 0.3 хувийн зэсийн агуулгатай бол далд уурхайн хувьд 200 метрийн гүнээс доошхи хүдрийн зэсийн агуулга 0.6 болж нэмэгдэх юм. Оюутолгой төслийн хүрээнд нийт 3,000 ажлын байр бий болох бөгөөд нийт ажиллагсдын 95 хувь нь монголчууд байх юм.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.