close
3 Шинэ мэдээ

Улс төр

Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 12, Пүрэв гараг, 11:01 цагт

        УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд пүрэв, баасан гарагийн чуулганаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг  УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Ерөнхийлөгч өчигдөр Агаарын бохирдлын талаар мэдээлэл хийхдээ “Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай үг хэлсэн байна. 

Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болжээ. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” хэмээв. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын чуулганаар ирэх сард Агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч өчигдөр хэлсэн. Үүнийг хойшлуулахгүйгээр нэн даруй хийх хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдэн өдөр дараалан хуралдсан ч болж байна” гэлээ. Уг саналыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд нар дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав, “АН-ын бүлэг хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна. Өнөөдөр энэ хуулийн талаар бүх намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болох юм” хэмээв. Харин О.Баасанхүү гишүүн хуулийн төслөөр завсарлага авах бус бүр хойшлуулах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

УИХ-ын даргын зүгээс Д.Тэрбишдагва гишүүний саналыг ойрын хугацаанд хэлцэхээ илэрхийлээд, АН-ын бүлэгт Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслөөр нэг хоногийн завсарлага өглөө. УИХ-ын дэгийн тухай хуульд хуулийн төслийг хойшлуулах заалт байхгүй гэдгийг О.Баассанхүү гишүүнд тайлбарлав.

Ийнхүү хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Ч.Ариунболд/МОНЦАМЭ


account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.