close

Технологи

Фэйсбүүк таныг аз жаргалгүй, атаархуу нэгэн болгож байна, битгий ашигла

"Бид өмнөхөөсөө илүү их холоотой байдаг болсон. Гэхдээ энэхүү шинэ төрлийн "холбоотой байх" үзэгдэл нь бидний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж байна уу?"

Автор Ц.Гэрэлтуяа
12 сарын 23, Баасан гараг, 14:37 цагт

        Фэйсбүүк хүмүүсийг аз жаргалгүй, атаархуу нэгэн болгож, сэтгэлээр унагааж байгааг эрдэмтэд судалгаагаар баталжээ. 

Судалгааны удирдагч Мортэн Тромхолт "Өдөрт сая сая цагийг фэйсбүүкт үрж байна" нийтлэлдээ "Бид бусадтай өмнөхөөсөө илүү холбоотой байдаг болсон. Гэхдээ энэхүү шинэ төрлийн "холбоотой байх" үзэгдэл нь бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байна уу?" гэсэн асуудлыг хөнджээ. Орчин үеийн судалгаагаар гарсан хариулт бол "үгүй". 

Копенхагены их сургууль энэхүү судалгаандаа 1,095 хүнийг хамруулсан байна. Тэдний 85 хувь нь эмэгтэй, дундаж нас нь 34, фэйсбүүк дэх дундаж найзын тоо 350. 

Эрдэмтэд оролцогчдын талыг нь "Фэйсбүүк зуршил"-аа үргэлжлүүлж, үлдсэн хэсгийг нь түр хугацаанд уг сүлжээнд нэвтрэхгүй байх даалгавар өгчээ. 

Туршилтын дараа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгаагаа 10 хүртэл оноогоор дүгнэхийг оролцогчдоос хүссэн аж. Фэйсбүүктээ үлдсэн хүмүүс амьдралдаа дунджаар 7.74, харин холдсон хүмүүс 8.11 балл сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. 

Түүнчлэн олон нийтийн сүлжээнээс нэг долоо хоног завсарлага авсан хэрэглэгчдийн эрүүл мэндийн түвшин ч сайжирсан дүн гарчээ. 

Энэхүү судалгаагаар дараах гурван дүгнэлтийг гаргасан байна. 

1. 19-32 насныхан олон нийтийн сүлжээнд илүү цаг зарцуулдаг бөгөөд сэтгэлээр унах нь амархан байдаг.

2. Олон нийтийн сүлжээнд их цаг зарцуулдаг хүмүүс "фэйсбүүк атаархал" тусдаг. Энэ нь олон нийтийн сүлжээн дэх найзуудынхаа бичвэрт атаархдаг нэг төрлийн сэтгэцийн өвчин юм. 

3. Фэйсбүүкээр нэгнээ чимээгүйхэн ажиглах нь хүний сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг нь муутгадаг. 

Түүнчлэн Фэйсбүүкт их цаг зарцуулж, атаархалд автсан хүмүүс илүү их архи уух хандлагатай байдгаа хүлээн зөвшөөрсөн байна. 

Эх сурвалж: Independent

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.