close
3 Шинэ мэдээ

Технологи

Фэйсбүүк дээр өнгө өнгийн дэвсгэртэй "пост" бичих боломжтой болжээ

Одоогийн цагаан дэвсгэрийн оронд та улаан, нил ягаан, улбар шар, шар, цэнхэр зэрэг олон өнгөнөөс сонголт хийх боломжтой.

Нийтэлсэн: Ц.Гэрэлтуяа
12 сарын 23, Баасан гараг, 10:28 цагт

        Фэйсбүүк видеонд суурилсан ирээдүйг бүтээхээр завгүй ажиллаж байгаа. Гэхдээ үүний хажуугаар хэрэглэгчдээ хөгжөөх нэгэн шинэ нэмэлт бүтээжээ. 

Хэрэглэгчид фэйсбүүк дээр "пост" бичихдээ дэвсгэр өнгийг солих боломжтой болсон байна. Одоогийн цагаан дэвсгэрийн оронд та улаан, нил ягаан, улбар шар, шар, цэнхэр зэрэг олон өнгөнөөс сонголт хийх боломжтой. Мөн уусгалттай болсон нь илүү догь өнгийг өөрөө зохиож боломжтой болгосон байна. 

Энэхүү шинэ нэмэлтийг эхний ээлжинд зөвхөн андройд үйлдлийн системд зориулсан бөгөөд ирэх сар гэхэд бүрэн шилжүүлж дуусах гэнэ. Харин өнгийн дэвсгэр нь iOS, Android үйлдлийн системд харагдаж байгаа. 

Тус компанийн гаргасан судалгаагаар 2015 оны дунд үеэс хойш хэрэглэгчид "пост" бичих нь 21 хувиар буурсан байна. Харин үүний оронд контентын линкийг холбож хуваалцах нь ихэссэн аж. 

Тиймээс энгийн текстэн статусыг үгүй болгохгүйн тулд ийм шинэ нэмэлт зохион бүтээжээ.

Эх сурвалж: Digital Trends

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.