close
7 Шинэ мэдээ

Технологи

Сансраас ирдэг нууцлаг долгионы эх үүсвэрийг эрдэмтэд анх удаа тогтоожээ

Тэдний судалгаагаас үзвэл, нууцлаг долгион нь Дэлхийгээс гурван тэрбум гэрлийн жилийн зайтай одой галактикаас ирж байгаа аж.

Нийтэлсэн: Ц.Гэрэлтуяа
1 сарын 05, Пүрэв гараг, 12:10 цагт

        Сансрын гүнээс нууцлаг радио долгион ирдгийг эрдэмтэд арваадхан жилийн өмнө илрүүлсэн. Тэгвэл тэрхүү долгион хаанаас ирж буйг одон орончид анх удаа тогтоожээ. 

Энэхүү судалгааг Корнеллийн их сургуулийн профессор Шами Чаттэржээгээр ахлуулсан эрдэмтэд явуулсан аж. Тэд сүүлийн зургаан сарын дотор 83 цагийн ажиглалт хийжээ. 

Тэдний судалгаанаас үзвэл, нууцлаг долгион нь Дэлхийгээс гурван тэрбум гэрлийн жилийн зайд орших одой галактикаас ирж байгаа аж. 

Гэхдээ энэхүү долгион хэрхэн Дэлхийд ирж буй нь маргаан дагуулж байна. Учир нь, энэхүү нээлт одоо мөрдөгдөж буй олон хуулийг үгүйсгэж байгаа аж. 

Энэхүү долгионыг боловсруулдаг "FRBs" нь Нар 10 мянган жилийн турш гаргадаг энергийг нэг миллисекундын дотор ялгаруулах хүчин чадалтай гэнэ. 

"FRBs" нь оддын тэсрэлт, хар нүх нейтрон одыг залгих зэрэг огцом хөдөлгөөнд үүсдэг. 

Эх сурвалж: The Guardian

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.