close
7 Шинэ мэдээ

Технологи

Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм

Үнэгүй гэхэд вэб хандалтын маш олон төрлийн шинжилгээ хийж болох програм.

Нийтэлсэн: VIEW
12 сарын 28, Лхагва гараг, 10:38 цагт

        Энгийн, хэрэглэхэд хялбар мөртлөө гайхалтай сайн эдгээр маркетингийн програмууд үнэгүй хувилбартай тул ашиглахгүй бол алтан боломжийг алдаж байна гэсэн үг.

1. Google Analytics

Үнэгүй гэхэд вэб хандалтын маш олон төрлийн шинжилгээ хийж болох програм. Би магадгүй нийт боломжийнх нь 5 хувийг л ашигладаг. Хандалтын өсөлт бууралтын трэнд, нэгж хандалтын үед үзэж буй хуудсын тоо, үргэлжлэх хугацаа, ойлтын хувь (эхний хуудсаас гарч явах хувь), аль сувгуудаас хандалт орж байна зэрэг үзүүлэлтүүдийг би байнга хардаг. Гар утасны апп нь ч тун дажгүй.

Вэб хуудас: https://analytics.google.com

Апп: App Store, Play Store

Google Analytics Үнэгүй гэхэд вэб хандалтын маш олон төрлийн шинжилгээ хийж болох маш сайн програм.

2. Canva

График дизайн, контентын маш энгийн мөртлөө сайн програм. Цаанаасаа бэлдсэн олон төрлийн темплэйтүүдийг ашиглан өөрийн дизайныг маш хурдан бүтээх боломжтой. Дараа нь jpg, png, pdf зэрэг форматуудаар татаад авчихдаг. Өөрийн зурагнуудаа оруулаад үнэгүй ашиглах бүрэн боломжтой.

Би одоо сарын $12.95 үнэтэй хувилбарыг ашигладаг хэдий ч өмнө нь үнэгүй хувилбарыг нь удаан ашиглаж байсан. Презентаци, сошиалын постууд, цахим ном, танилцуулга хийхэд зэрэгт байнга ашигладаг. iPhone дээр хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй хэдий ч iPad дээр бол тун дажгүй.

Вэб хуудас: https://www.canva.com

Апп: App Store

График дизайн, контентын маш энгийн мөртлөө сайн програм.

3. SurveyMonkey

Судалгааны энэ програмын үнэгүй хувилбар 10 асуулттай судалгаанд 100 хариулт авах хязгаарлалттайгаар ашиглаж болно. Энэ нь туршиж үзэх, магадгүй жижиг судалгаануудыг хийчихэд хангалттай боломж. Танай байгууллагад хэрэгцээтэй, үр дүнтэй нь харагдвал дараагийн хувилбар нь сарын $26-оос эхэлдэг тул үнэтэй хувилбарт шилжихэд өндөр зардалтай бол биш.

Вэб хуудас: https://www.surveymonkey.com

Апп: App Store, Play Store

SurveyMonkey Судалгааны энэ програмын үнэгүй хувилбар 10 асуулттай судалгаанд 100 хариулт авах хязгаарлалттайгаар ашиглаж болно

4. Hotjar

Энэ програмын кодыг вэб хуудсандаа байршуулснаар хэрэглэгч танай вэбийг хэрхэн хэрэглэж байгаа тухай маш хэрэгтэй шинжилгээнүүдийг хийж болдог. Жишээ нь: хэрэглэгч танай вэб хуудасны хаана нь дарж байна, хэрхэн доош дээш гүйлгэж байна, хуудсууд хооронд хэрхэн шилжиж байна гэх мэт. Вэб хуудсаа яаж оновчлох, сайжруулах хэрэгтэйг хүмүүсийн үйлдлээс шинжлээд, хэлээд өгдөг гэсэн үг. Үнэгүй хувилбар нь өдрийн 2,000 хуудас үзэлтээр хязгаарлагддаг.

Вэб хуудас: https://www.hotjar.com

Hotjar Энэ програмын кодыг вэб хуудсандаа байршуулснаар хэрэглэгч танай вэбийг хэрхэн хэрэглэж байгаа тухай маш хэрэгтэй шинжилгээнүүдийг хийж болдо

5. Zoom

Видео конференц, вэбинар хийхэд хямд бөгөөд хялбар шийдэл. WebEx, GotoMeeting-тэй харьцуулахад илүү хямд. Үнэгүй хувилбар нь 50 хүртэл хүн оролцож болдог.

Вэб хуудас: https://zoom.us

Апп: App Store, Play Store

zoom - Видео конференц, вэбинар хийхэд хямд бөгөөд хялбар шийдэл

6. Wistia

Бүх төрлийн бизнесүүд видео контентоо байрлуулж болох платформ. Youtube дээр видеогоо байрлуулж болох байтал яагаад Wistia гэж? Видео үзэлтээс сэжим үүсгэх, шинжилгээ дүгнэлт хийх, видео хайлтаас ирэх хандалтыг вэб хуудсандаа авах кэрэг давуу талууд бий. Үнэгүй хувилбарыг ашиглан 3 видео хост хийх боломжтой. Видео контент олноор бүтээж эхлэхтэй холбогдон Pro хувилбарыг ашиглахаар бид төлөвлөж байна. Манай агентлагийн ашигладаг HubSpot маркетинг, борлуулалтын програм хангамжуудтай интеграц хийж болдог.

Вэб хуудас: https://wistia.com

wistia Бүх төрлийн бизнесүүд видео контентоо байрлуулж болох платформ.

7. Hootsuite

Сошиал медиа сувгуудаа нэг дороос удирдах, пост хийх, хуваарь оруулах, шинжилгээ ба мониторинг хийх, сошиал кампанит ажил (уралдаан, сонжоо, г.м.) зохион байгуулах зэрэг олон боломжтой энэ програмын үнэгүй хувилбарыг ашиглан 3 сошиал аккаунт удирдаж болдог.

Вэб хуудас: https://hootsuite.com

Апп: App Store, Play Store

hootsuite Сошиал медиа сувгуудаа нэг дороос удирдах, пост хийх, хуваарь оруулах, шинжилгээ ба мониторинг хийх, сошиал кампанит ажил (уралдаан, сонжоо, г.м.) зохион байгуулах зэрэг олон боломжтой энэ програмын үнэгүй хувилбарыг ашиглан 3 сошиал аккаунт удирдаж болдог.

Би өмнө нь ижил төстэй гэхдээ илүү энгийн шийдэл болох buffer.com ашигладаг байсан. Одоо HubSpot ашиглаж байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Сошиал медиа маркетинг хэрхэн нэг цэгээс хийх вэ?

8. MailChimp

Яагаад ч юм сармагчин, бичний нэртэй програмууд их сайн байдаг бололтой. И-мэйл маркетингийн маш сайн шийдэл болох MailChimp-ийг та 2,000 контакт, сарын 12,000 и-мэйл хүртэл үнэгүй ашиглаж болдог. Үнэтэй хувилбар нь 10 доллараас эхэлдэг тул контактын тоо өссөн ч бүр тийм өндөр үнэтэй болчихгүй гэсэн үг. И-мэйлийн тун загварлаг темплэйтүүдийг нь ашиглах, контактууд сегментчилэх гээд олон боломжууд бий. Спамдах бус харин зөв хүнд зөв мэдээллийг зөв цагт илгээх нь и-мэйл маркетинг амжилттай болгодог.

Вэб хуудас: https://mailchimp.com

Апп: App Store, Play Store

MailChimp и-мэйл маркетингийн програм

9. HubSpot CRM

HubSpot CRM буюу харилцагчийн удирдлагын програмыг ашиглах хэд хэдэн шалтгаан бий. Хэрэглэгчийн тоо, контактын тооны хязгаарлалтгүй үнэгүй хэрэглэх боломжтой. Миний мэдэх CRM програмуудаас сурахад болон хэрэглэхэд хамгийн хялбар нь байгууллагад нэвтрүүлэхэд давуу тал олгодог. Маркетингийн шийдлүүдтэй интеграци хийснээр онлайнаар сэжмүүд бий болгох боломжтой.

Вэб хуудас: https://www.hubspot.com/products/crm

10. HubSpot Marketing Free

Вэб хандалтаас сэжим үүсгэх маш энгийн програм. Үүссэн сэжмүүд HubSpot CRM програмд автоматаар орох бөгөөд и-мэйл маркетингийн Mailchimp програмд контакт болгон оруулах боломжтой.

Вэб хуудас: https://www.hubspot.com/products/marketing/free

Бид вэб, сошиал медиа, хайлтын систем, блог, баннер, газардах хуудас, CRM, и-мэйл, маркетингийн аналитик, сегментчилэл, дижитал контент, маркетингийн автоматжуулалт зэрэг дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг цогцоор ашиглан бодит борлуулалтыг авчрах инбаунд маркетингийн үйлчилгээ санал болгодог.

Дунд болон том компаниудад санал болгож байсан инбаунд маркетингийн BASIC болон PRO багц үйлчилгээнүүд дээрээ нэмж HubSpot Marketing Free, HubSpot CRM, HubSpot Sales, WordPress, MailChimp зэрэг үнэгүй эсвэл хямд үнэтэй маркетинг, борлуулалтын програм хангамжуудад суурилсан GROWTH багцыг гарган жижиг, дунд бизнесүүдэд санал болгож эхлээд байна. Та доорх холбоосоор зочлон манай багцуудтай танилцаарай.

Эх сурвалж: Инбаунд маркeтингийн үйлчилгээ/BZP Digital&Inbound/https://www.bzp.mn/about-us

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.