close

Соёл урлаг

Жүжигчин Ч.Алтан-Өлзий тэнгэрт хальжээ

"Өнөр бүл" киноныхоо Гажиг Гармаа нэрээр олноо танигдсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий тэнгэрийн оронд заларлаа.

Автор Г.Дэлгэрмөрөн
1 сарын 08, Ням гараг, 14:10 цагт

           УДЭТ-ын ахмад уран бүтээлч Монголын тайз дэлгэцийн урлагийн  нэрт мастер ,  "Өнөр Бүл " киноны Гажиг Гармаагийн дүрээр  ард түмэндээ мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий гуай өчигдөр тэнгэрийн оронд заларч Монголын урлагийн нэгэн од харвалаа. 

Таны бүтээсэн тайз дэлгэцийн сэтгэлд шингэсэн дүрүүд тань Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан хайрлагдах болно. 

Гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлэе.

Монгол Улсын тайз, дэлгэцийн жүжигчин, МУГЖ  Чүлтэмийн Алтан-Өлзий 1950 онд төрсөн Завхан аймаг Түдэвтэй сум Баянцагаан баг Улаан үзүүр гэдэг газар төржээ. 

1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. 

Тэрээр үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин бөгөөд түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино хэмээн түүний ур чадварыг судлаачид үнэлдэг билээ. Алдарт жүжигчин маань 2002 онд МУГЖ цол хүртсэн юм.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.