close
2 Шинэ мэдээ

Соёл урлаг

“Амьддаа бие биенээ хайрла” шүлэг германчуудыг уйлуулав

Монгол хүн Монголоо хөгжүүлнэ. Сайн үйлс бүхэн дэлгэрч сайхан сэтгэлтэй Монгол Залуус бүр олон болох болтугай.

Нийтэлсэн: И.Энхжинмөнх
1 сарын 10, Мягмар гараг, 13:30 цагт

        Нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа Бие биенээ хайрла хүмүүс ээ” шүлгийг герман хэлнээ хөрвүүлжээ. Ингэхдээ албан ёсны эрхтэйгээр герман хэл рүү хөрвүүлсэн бөгөөд герман хэлнээ гарч буй анхны монгол шүлгийн аудио СД болсноороо онцлог юм. 

Түүний шүлгүүдийг германчууд ихээр сонирхож байгаа бөгөөд утга агуулгыг нь сонсоод нулимс унагах тохиолдол ч гарч байгаа аж. 

"АМЬД" нэртэй хамгийн анхны Герман-Монгол хэл дээрх шүлгийг Н.Солонго гэх бүсгүй орчуулсан бөгөөд ийнхүү аудио СД болгожээ.

Н.Солонгын хувьд 2015 оны гуравдугаар сараас Германы ЦСҮ намаас Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдон намын  Залуучууд ба Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөл, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны ТУЗ- ын гишүүнээр ажилладаг аж.


Хэрэв та бүхэн энэхүү шүлгийн цомгийг худалдан авахыг хүсвэл www.mongoleishop.de сайтаас худалдан авах боломжтой юм.

1. О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ
Шүлэг: О. Дашбалбар
Ая: Хан Хөхий- Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

2. Солонго Трэмл Хэрвээ би эх хүн байсан бол
Шүлэг: Солонго Трэмл
Ая: Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

3. Б.Энхтуяа Охин үрээ хайрла
Шүлэг: Б.Энхтуяа
Ая: Үлэмж тансаг- Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

4. Э.Баасансүрэн Зүгээр л чамайгаа хайрлая
Шүлэг: Э. Баасансүрэн
Ая: Зөн- Жонон
Уншсан: Х.Оюнунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

5. О.Дашбалбар Тэнгэр шиг бай
Шүлэг: О. Дашбалбар
Ая: З.Хангал Тань руу нүүж явна – Жонон
Уншсан: Б.Баярсайхан (Монгол хэлээр, КУДС)

Герман хэлээр уншсан: Солонго Трэмл
График: Б.Соёл
Калиграф: Н.Найдандорж
Гүйцэтгэл: Н.Отгонбат
Бүх шүлгийг орчуулсан: Солонго Трэмл
Ивээн тэтгэсэн: Э.Сүлд- Эрдэнэ
Продюссер, санаачлагч :Солонго Трэмл

Монгол хүн Монголоо хөгжүүлнэ. Сайн үйлс бүхэн дэлгэрч сайхан сэтгэлтэй Монгол Залуус бүр олон болох болтугай.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.