close
7 Шинэ мэдээ

Нийгэм

САЙН МЭДЭЭ: Малчдад туслах сайн санааны аян

Төв аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар багийн 6 айл өрхөд 120 боодол өвс хүргэн, тусламж үзүүллээ.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 11, Лхагва гараг, 13:20 цагт

        Цаг уурын онцгой хүндрэлээс үүдэн мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахын тулд малчдад туслах, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг уриалсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-ы санаачилгыг НХҮА-ны удирдлага, хамт олон дэмжин 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БНМАУ-ын баатар, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Иргэний нисэхийн ууган дарга, хурандаа генерал Бутачийн Цог асан, ИНЕГ-ын дарга инженер нисгэгч, техникийн ухааны доктор (Ph.D) Санжаажавын Батмөнх зэрэг ахмад буурлуудын өлгий нутаг Төв аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар багийн 6 айл өрхөд 120 боодол өвс хүргэн, тусламж үзүүллээ.

“Малчдад туслах сайн санааны аян”-ыг дэмжиж талархан Төв аймгийн Алтанбулаг сумын засаг Даргын орлогч Д.Баярмагнай хэлэхдээ Мөнх-Өлзийтийн радарын байгууламжийг манай сумын малчид болон бид өөрийн өмч шиг харж хамгаалан цаашид хамтран ажиллах ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар болон багийн айл өрхүүдийн өмнөөс болон хувиасаа ИНЕГ-ын харъяа алба салбар болон НХҮА-ны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг дамжуулахад таатай байна.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.