close

Нийгэм

Модны идэвхжүүлсэн нүүрсээр 10 дахин илүү шүүх “Доктор маск” бүтээжээ

Модны нүүрс нь хүний биед ямар ч хор нөлөөгүйгээс гадна шүүх чадвараараа өндөрт тооцогддог.

Автор VIEW
1 сарын 10, Мягмар гараг, 14:29 цагт

        Хорт утаа, дэгдэмхий бодис, тоос шороог энгийн амны хаалтаас 10 дахин илүү шүүх “Доктор маск”-ыг MCPT компанийн инженерүүд бүтээжээ.

Япон улсад захиалгаар хийж буй 4 давхар шүүлтүүртэй эл маскыг  модны идэвхжүүлсэн нүүрсээр хийсэн бөгөөд харшлын эсрэг, амьсгалахад хялбар төдийгүй усыг хүртэл шүүх боломжтой гэдгээрээ давуу талтай хэмээн үйлдвэрлэгчид ярьж байна.

 Бүх эмийн сангуудаас “Доктор маск”-ыг худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Нэг бүрийн үнэ 350 төгрөг бөгөөд бөөнөөр нь авах тохиолдолд 250 төгрөг болох юм байна.

MCPT компанийн Ерөнхий менежер Ж.Пүрэв ярихдаа, “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утаатай тэмцэх үүднээс “Доктор маск”-ыг худалдаанд гаргалаа.  Энэхүү маск нь  хорт утаа дэгдэмхий бодис, тоос шороог шүүхээс гадна ханиад томуунаас сэргийлэх боломжтой. Бүх насныхан “Доктор маск”-ыг хэрэглэх боломжтой. 

Модны нүүрс нь хүний биед ямар ч хор нөлөөгүйгээс гадна шүүх чадвараараа өндөрт тооцогддог. Нэг метрээс доош өндөртэй буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд утаанд маш ихээр хорддог учир  ийм амны хаалтыг бяцхан үрсдээ зориулан гаргахаар санаачилснаар ажил хэрэг болсон юм” хэмээн онцлов.

 Б.Заяа/МОНЦАМЭ

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.