close
2 Шинэ мэдээ

Нийгэм

Галт тэргэнд дайруулсан оюутнуудын цогцсыг шүүх эмнэлэг шинжилж байна

Талийгаач охид тус сургуулийн дөрөвдүгээр курс байсан бөгөөд нэг нь хоёр нялх хүүхэдтэй, нөгөө нь бага насны нэг хүүхэдтэй байжээ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 11, Лхагва гараг, 14:30 цагт

        Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр Толгойт өртөө орчмын төмөр зам дээр хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсныг бид мэдээлсэн. 

"Шинэ анагаах" сургуулийн оюутан болох 1995 онд төрсөн Б, 1986 онд төрсөн Ц нар шалгалтаа өгч дуусаад, гэр лүүгээ харих гэж  явахдаа ийм эмнэнэлт байдалд өртсөн байна.

Төмөр замын гарам нь "Шинэ анагаах" сургуулийн замын хойно байдаг тул тэд гэр лүүгээ байнга л энэ замаараа явдаг байжээ. Тэнд явган хүний дээш гарсан шаттай, түүгээр иргэд замаа товчлон явдаг байна. 

Тиймээс ар гэрийнхэн нь гэнэтийн осолд ихээхэн гайхаж байгаа аж.  Тухайн өдөр тэднийг чихэвчний хөгжим сонсож яваагүйг сургуулийнхан нь баталжээ. 

Сургуулийнхан нь талийгаач оюутнуудад эмгэнэл илэрхийлэн, хандивын хайрцаг нээн, ар гэрийнхэнд нь буяны ажилд зориулан мөнгө цуглуулах ажил зохион байгуулж байна. 

Талийгаач охид тус сургуулийн дөрөвдүгээр курс байсан бөгөөд нэг нь хоёр нялх хүүхэдтэй, нөгөө нь бага насны нэг хүүхэдтэй байжээ. 

Одоогоор энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ч ар гэрийнхэн болон сургуульд нь шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал ямар ч мэдээлэл өгөлгүй хэргийг нууцлахыг хүссэн байна.  

Оюутан охидын цогцсыг шүүх эмнэлэгт шинжилж байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ажлын 20 хоногт гарах тул эцсийн дүгнэлтээр  золгүй ослын шалтгаан тодрох бололтой. 

Ж.Батсайхан/МОНЦАМЭ

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.