close
2 Шинэ мэдээ

Зөвлөгөө

Арван үе шаттай Солонгосын арьс арчилгаа

Өдөр бүр 10-н үе шаттайгаар арьсаа арчил гэсэн үг биш шүү.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 10, Мягмар гараг, 09:01 цагт

        10 үе шаттай арьс арчилгаа гэх энэ талаар өмнө нь сонсож байсан байх. Өдөр бүр 10-н үе шаттайгаар арьсаа арчил гэсэн үг биш шүү. 

Шөний маск, гуужуулагч, нүдний маск зэргийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Ингээд дараалалтай танилцаж арьсаа зөв арчлаарай. 


1. Гайхалтай арьсны нууц: давхар цэвэрлэгээ

Шингэн цэвэрлэгчээр пудрээ арилгана. Хөвөнд шингээн нүд болон уруулын будгаа арилгасныхаа дараа тосон цэвэрлэгээ хийж нэг ёсондоо сайн тосоор муу тосыг татаж арилгана. 

2. Дахин цэвэрлэнэ

Тосон цэвэрлэгээ хийсний сараа өөрийн арьсанд тохирох хөөсөн цэвэрлэгчээр нүүрээ угаана. 

Үрэх огт хэрэггүй, Зөөлөн хурууныхаа өндөгөөр элж угаана. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол хамгийн сайн цэвэрлэгээний 4:2:4-ийн зарчмыг сайн тогтоогоод аваарай. 

Гаднаас орж ирээд хамгийн эхэлж 4 минут тосон цэвэрлэгчээр угаагаад, дараа нь 2 минут хөөсөн цэвэрлэгч хэрэглэж, хамгийн сүүлд 4 минут усаар зайлах хэрэгтэй.

3. Гуужуул

Тослог арьстай хүн долоо хоногт 3 удаа хуурай арьстай бол 1 удаа гуужуулах ёстой байдаг. Арьсаа гуужуулснаар үхэжсэн эдийг зайлуулж, илүүдэл тослог бохирдлыг устгадаг. Нүүрээ бүхэлд нь гуужуулалгүй зөвхөн асуусалтай хэсгээ л гуужуулж байгаарай.

4. Тоник хэрэглэ

Спирт агуулсан тоник хэрэглэж болохгүйг анхаарна уу. Энэ нь таны арьсыг хэт хуурайшуулах аюултай. 

Тоникийг заавал түрхэх ёстой бөгөөд энэ нь арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлж, тамиржуулах үүрэгтэй ба дараагийн арьс арчилгааны бүтээгдэхүүн С тань арьсыг бэлтгэж өгдөг байна.

5. Эссенс 

Солонгосын арьс арчилгааны амин сүнс болох эссенсийг анх Солонгост зохион бүтээжээ. Эссенс нь арьсыг чийгшүүлж, арьсны эсүүдийн нөхөн төлжилтийг сайжруулдаг

6. Ампуль 

Барууны косметикт ихэвчлэн serum болон booster хэмээн нэрлэгддэг ampoule нь эссенсийн өтгөрүүлсэн хэлбэр гэж хэлэхэд болно. Эссенсийг буцалгасаар байгаад хамгийн хэрэгтэй зүйлүүдийг нь тунааж ялгаж авсныг ампуль гэж тайлбарлаж болох юм. Ихэвчлэн арьсны эсүүдийг нөхөн төлжүүлж, гэгээлэг болгож, сэвхийг багасгах үүрэгтэй байдаг.
 

7. Цаасан болон гелэн маск 

Уруул, зовхинд зориулсан тусгай маск хүртэл байдаг. Өөрт тохирохыг тавиарай. Маск тавьснаар арьс хуурайших асуудлыг та мартах болно. Хятадын хамгийн хөөрхөн өөгүй арьстай гэгддэг Fan Bing Bing 365 өдөрт 365 маск тавьдаг гэж хэлсэн байдаг.Одоо аль болох цаасан маск тавих хэрэггүй. Болж өгвөл түрхдэг маск зүгээр.

8. Зовхины тос

Хамгийн гол зүйл бол зовхины тос. Үүн дээр хэрхэвч гар татаж болохгүй. Болж өгвөл хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. 

Зарим хүмүүс нүүрнийхээ тосыг түрхчихдэг, ингэж болохгүй шүү. Учир нь зовхины арьс маш нимгэн ямар ч булчингүй байдаг тул нүүрний тос хэт хүчтэйд тооцогддог байна. 

Хамгийн эхэнд хүзүү нүдэнд үрчлээ суудаг учир сайн арчлах хэрэгтэй.

9. Чийгшүүлэгч тос буюу шөнийн тос 

Ялангуяа оройд арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Чийгшүүлэгч тос эдгээр бүх үе шатуудын хамгийн зузаан формула учраас хамгийн сүүлд түрхэгддэг байна. Хүзүүгээ мартаж болохгүй шүү.

10. Шөнийн маск

Харин 7 хоногтоо 1 удаа шөнийн маск буюу унтаж байх хооронд арьсыг чийгшүүлэх маскыг түрхэж хангалттай чийгшил өгч болох юм. Шөнийн маскийг түрхэж унтаад, өглөө нүүрээ угаахад л арьс хангалттай чийгшиж, сайхан болсон байх болно.

Эх сурвалж: beautymall.mn

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.