close

Дэлхий

"Самсунг"-ийн босс Чой Сун Силийн авлигын хэргээр байцаагдаж байна

Ли Жэ Ён улс төрчдөд хахууль өгдөг байсан нь хэдийнэ батлагдсан ч тэрбээр анх удаа сэжигтний хувьд байцаалт өгч буй нь энэ юм.

Автор Ц.Гэрэлтуяа
1 сарын 12, Пүрэв гараг, 11:28 цагт

        "Самсунг"-ийн босс Ли Жэ Ён Өмнөд Солонгосын хамгийн том авлигын хэрэгт холбогдон, байцаалт өгч байна.  

Тус компани ерөнхийлөгч Пак Гын Хэгийн итгэлийг олохын тулд түүний найз Чой Сун Силийн сангуудад хандив өгсөн гэж буруутгагдаад байгаа. Үүнийхээ хариуд тэд маргаантай байсан хэд хэдэн компани нэгтгэлийн асуудалд ерөнхийлөгчөөс дэмжлэг авсан гэнэ. Энэхүү авлигын хэргийн улмаас өнгөрсөн 12 дугаар сард ерөнхийлөгч Пак албан тушаалаасаа огцорсон билээ. 

Энэ долоо хоногийн эхээр "Самсунг"-ийн өөр хоёр ахлах албан тушаалтан прокурорт дуудагдсан. Гэхдээ тэд сэжигтний хувьд бус гэрчийн хувьд мэдүүлэг өгсөн аж. 

Ерөнхийлөгч Пакийг ятгаж чадсны хариуд тус компани 3.1 сая долларыг Чой, түүний охины хамтран эзэмшдэг компанид өгсөн гэж прокурорууд буруутгаж байна. 

"Самсунг" компани Чойгийн хоёр санд нийт 17.46 сая доллар хандивласнаа өнгөрсөн 12 дугаар сард хүлээн зөвшөөрсөн ч үүнийхээ хариуд тус авснаа үгүйсгэсэн байна. 

Түүнээс гадна Чойгийн охин Чун Ё Рагийн морь уналгын карьерт тусалж, мөнгө, морь бэлэглэснээ хэлсэн бөгөөд үүндээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.  

Ли Жэ Ён улс төрчдөд хахууль өгдөг байсан нь хэдийнэ батлагдсан ч тэрбээр анх удаа сэжигтний хувьд байцаалт өгч буй нь энэ юм. 

Ли Жэ Ён болон түүний дүү нар

Ли нь одоогоор "Самсунг Электроникс"-ийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Гэхдээ түүний аав Ли Кун Хи 2014 онд зүрхний шигдээс туссанаас хойш тэрбээр "Самсунг групп"-ын босс гэгддэг болжээ. Гэхдээ Лигийн гэр бүл группын удирдлагын төлөөх тэмцэл одоо ч үргэлжилсээр байна. 

"Самсунг" компаний хөрөнгө Өмнөд Солонгосын ДНБ-ий 17 хувьтай тэнцдэг. 

Эх сурвалж: BBC

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.