close

Видео мэдээ

Монголын эдийн засаг Хятадаас шууд хамааралтай юу?

Дашрамд дурдахад, монголчуудын хувьд Хятадаас авах импорт жилээс жилд тэр дундаа сүүлийн дөрвөн жил тогтмол өсөлттэй байгаа нь харамсалтай.

Автор И.Энхжинмөнх
11 сарын 25, Баасан гараг, 14:52 цагт

-Монгол, Хятадын харилцаа ба ганхах шалтгаан?-

        Монгол Улс БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож (67 жил), хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа нээсэн байдаг.

Түүх сөхвөл, 1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд,

- Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он),
- Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулжээ. 

ХОЁР УЛСЫН ХАРИЛЦАА:

1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байдаг юм. 2012 оны байдлаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 400 гаруй гэрээ байгуулагдсанаас 151 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй аж.

Харин 2003 оны зургаадугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон юм. Мөн 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийх үеэр.

Түүчнлэн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан юм.

Ингээд, 

- 2014 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал, 

- 2015 оны дөрөвдүгээр сард Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн албан ёсны айлчлал хийсэн бөгөөд, 2016 оны 11 дүгээр сарын 28-нд Шадар сайд У.Хүрэлсүх айлчлал хийх байсан ч Хятадын талын саналаар цуцлагдлаа. Мөн тус улсад хийх байсан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад улсын зам тээврийн сайдуудын уулзалт, Монгол-Хятадын парламентчдын уулзалтууд тус тус цуцлагдаж байна.

Мөн дүрстэй мэдээнд харуулсан энэ бүх харилцаа өнөөдөр ГАЦААНД ОРЛОО. Мэдээж шалтгаан нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийсэн ЕС дэх удаагийн номын айлчлалтай холбоотой. Гэхдээ монголчууд бид буддын шашинтай ард түмэн. Энэ ч үүднээс Хятад улсын хоригийг хүлээж авах шаардлага, шалтгаангүй бөгөөд энэхүү айлчлалыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулаагүй гэдгээ мэдэгдсэн. Харин БНХАУ үүнийг хэт мэдрэг хүлээж авсан бололтой. Эсвэл өөр зүйл, өөр санаа байв уу?

Юутай ч тэд цуцлаад байгаа төрийн хэмжээний айлчлалын товыг "удахгүй мэдэгдэх болно" гэсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй үлдлээ. Мөн хөнгөлөлттэй зээлийн 4.2 тэрбум ам.доллар эргэлзээнд орж байна.

Дашрамд дурдахад, монголчуудын хувьд Хятадаас авах импорт жилээс жилд тэр дундаа сүүлийн дөрвөн жил тогтмол өсөлттэй байгаа нь харамсалтай.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зочин 3 сарын өмнө

    Зүгээр Монгол албан ёсор хилээ хаагаад өөртөө байгаа зүйлээ хэрэглээд амьдар. Зээл авч яах вэ. Хэдэн нөхөд хуваагаад иднэ. Дараа нь татвар төлөгчид төлнө.Хоосон бай . Даарахуу. Өлсөхүү. Үгүй шүү. ӨӨрсдөө бүсээ чангалаад амьдар. Дандаа бусдыг мэдрүүлтэл гуйж гувшихаа болих хэрэгтэй. Өөр боломж үүд хаалга байгаа болоод Хятадууд амандаа орсон шар тосыг түлхэж байна.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Далай лам Монголд ирэхэд айхгүй зургаа тавьсан ганц хүн бол Америкийн элчин сайд эмэгтэй байлаа. Гэтэл Монголчууд засаг төр ард иргэдээрээ Хятадаас айж байлаа.

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    chi ereen garaad l golog sh dee.neex xudlaa zorigtoi xun

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Zuvshuu

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Zov ho. Sanal niilj bna

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    chadax uu tegeed .xudlaa ex oronchiin dur isgesen ene teneguud ex orniig mini ballana.delxiin taliig ezelsen mongol baatar ersiig boosoo ch alj chadaxgui bolgoson xogshin tuvdiig uxen xatan xamgaalj bgaa xumuus l xarin jinxene urvagchid.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    эхний зургийг хар,тарвага айсан байдалтай,авгай нь тэр хужаа авгайд пялдагадаж хошгоруулах санаатай ,энэ мэт гаруудад хулхидуулах улсууд мөн үү

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    GOLOG MINI CHI TURJ YXNE SH DEE

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Чи л турж vxэх байх. Монголын ард тvмэн тvvxэндээ øлсøж яваагvй улс. Хужаа нар ган гачиг болохоор мантууныхаа гурилаар тасарч турж vxэж явсан тvvx байдаг. Бид бол хятад ногоо идэхгvй бол харин ч сайхан л байна.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Mongol hun ger mal 2 min baihad hiatadaac gyilaga gyij amidardag conin l baina lyiwarchln deedcuud l hetcuudehenedee ofschord baigaa mongiig n hyrdan awchirch arga hemjee awahiig l awilagchid lyiwarvhiddtaigaa yaj temtcehiig l hiatadyyd yahiig n harj baigaa baih

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    Их том бүлтэрцгээх юм даа. Хятад байхгүй бол малаа маллаад махаа идээд монгол гэртээ амьдарна л гэнэ. Бараг тэжээж байгаа Хятадуудаа муусайн хужаа нар л гэх юм. Адаглаад хөдөө гараад олигтой малаа маллаад арчаатай амьдарчих чадвартай хүмүүс үлдсэн юм уу? Хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа уул уурхай гэж сэнсэрцгээсэнээс хойш бодлогын түвшинд гаргуунд нь хаясанаас болж гараад малаа маллаад амьдарья гэсэн ч газар нутаг маань үржил шимгүй, усны нөөцөөр хомс, хэтэрхий олон малаас болоод тахлагдаж дууссан бэлчээр л байна даа. Энэ бүгдийгээ бодож үзээгүй бараг мал маллах ухааны наад захын мэдлэг байхгүй хүмүүс их цээжээ дэлдэж байна даа.

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    хуцваа монгол улс харин өмхий хятадуудыг тэжээж байгаа байх шүү.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    ХАРИН Ч ХЯТАДЫГ МУУЛАХ НЬ ТАСАЛДАЖ БАЙСАН АРД ТҮМНИЙГ ХУРЦЛААД ӨГЛӨӨ. ТЭНЭГ ХУЖААНУУД. ИЙМ БОЛГОХ ГЭЖ ИХ Ч ХӨРӨНГӨ ЗАРСАН. ӨӨРСДӨӨ НУРААЛАА. БАЯР ХҮРГЭЕ

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    энэ амьд бурхан болсон хүн ирээ л биз, одоо тэгээд хятаадууд таалагдах нэртэй-гээр мао-гийн алтан хөшөө тавьчих, тэгээд монголчууд бид мөргөж, нөгөө хужаанаар бид нарыг алтаар бүрхэх юм байхдаа. энэ олон жил эдийн засгаа хөгжүүлэхгүй юугаа хийж байсан юм бэ, улам сөхрүүлээд, сөгдүүлээд, мөлхүүлж бна. улс орно бодохгүй, зөвхөн хар амиа бодсон, өөрсдөө л жип унаж, хүүхэндэж л байвал болоо.

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    чадахгүй, толгой ажиллахгүй байгаа юм бол болчихдоо. ер нь насны хязгаар тогтоох хэрэгтэй юм бна, бас боловсрол, гадаад хэлний мэдлэг. энэ хэдэн хөгшин тэтгэвэрийн толгойнууд буур ажиллахаа чадхаа байлаа. залуу, юм мэддэг хүмүүсийг тавилдаа. одоо зөндөө мөнгө идсэн биз дээ. тэтгэвэрт гарал даа.

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    Manai uls hytadaas baraa bvteegdehvvnihee 70-80 huwig hangadag, bas gol nvvrs zardag tsoohon heden gazrin hamgin tom n. hytadaas manaih uursduu holboogoo tasllaa gej bodiyo. Tegwel yu boloh bol????????? Medeej hytad manaihig yaj ch chadahgvi. Harin mongol uls edin zasgin huwid bvren svirne. Edin zasag dampuursan gazar ymar ch emh tsegts bhgvi, hvni erh, huuli dvrem vilchlehgvi bolnodoo.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Hmmmmmm

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    үнэн

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    шууд хамааралтай болсон нь Далай ламын айлчилаас харагдаж байгаа биш үү

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Dalai lam zugeer jijighen shaltag tudii Hyadatuud Mongoliig hyatadaas buren hamaaraltai bolson gedgiig medruuleh gesen ehnii oroldlogo ene bh

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Hvmvvsin ihenh n hilee haaj hariltsaa holboogoo tasal inter geed aihtar comment uud bichijee. Za hilee haalaa gej bodoy. Manaih ahuin heregleenihee 70-80 huwig hytadaas awdag. Vvnigee haanaas awah we. Opos hangaj chadah bolowuu. Uupsduu vildwerlie gej bodoy dop hayj 10 jil shaardlagata. Im bdlaar handwal bdal ulam l dopdono bh daa.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    хужаагаас бүх юмыг ьаслахыг л бодох хэрэгтэй боломж л гарвал хужаа монголыг эзлэх гэнэ... хэзээч мартаж болохгүй шүү...хужаануудыг бүгдийг гаргах хэрэгтэй...

    Оруулах
  • Зочин 2 сарын өмнө

    Za door bichsen commentuudig harlaa. Yahaw hvmvvs uursdin huwin bodlig ilerhiljee. Hytadad ymar hamaatai yum geel. Ehendee tegej bodloo. Gehdee saitar bodwol tim bish bn. Tsaash jaal yum uhaj vzsen bid nar jaahan buruu bodood bh shig bn. Logiktoi bodoh geed vzie. 2014 ond manaih hytadtai ayulgvi bdlin talaar tohiroltsoond hvrsen. Bie bienihee vndesni ayulgvi bdald zanal uchruulah v/a yawuulahgvi, tsereg zewsegin hvcheer ailgan svrdvvlehgvi geh met zuragtaar garaal bsandaa. Tegtel manaih uursduu vvnigee zurchij bgaan bn. Uchir n yu geheer dalai lam n hytadin huwid ih emzeg sedew buguud hytadin uurinh n nutag dewsgerin bvren bvten bdald shuud ayul uchruulah nuhur gej vzegddeg. Onts ayultai daisan n yum bn. Getel manaihan burhan shvteenee bolgoodol. Manaihan boddoo hytaduud yagaad ilt esergvitseed bgaag. Bid uursduu bguulsan gereegee zorchood uursduu ch medelgvi hytadin esreg v/a yawuulsan bolohvidee.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Тэгээд яах уу Америк натод хандах уу танай зэвсгийг Монголд байрлуулья гэх үү оронд нь 5 тэрбум гэх үү

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Энэ явуулга хэнийх вэ? Гэдэг сонин байна. Түүнийг л сонирхо!

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    bid yaagaad hujaagaas asuuh estoi um be ,bid chin tusgaar uls tiim uchraas ednar medeh boloogui,ali esvel zaragdsan um uu ,zeel erdoo hereggui ,zeel hiiheer hen um hiideg bilee ,jiriin arduud hezeech zuun zuun sayaar mungo zeelj chadahgui bolomjgui ,tiim bolomjiig ch olgohgui ,uum zeel hiivel tord garsan humuus l baahan tosol nereer mungiig chin ideed daraa ni ard tumen tolj bn shu dee tatvar nemegdeed ajiliin bair homs bolood eneiig chin tomchuul hiigeed bn gedegiig ard tumen oilogdog boljee ard tumen zeel av gej neg ch hun zovshoorohgui ,ene sanaltai engiin arduud sanal neg baigaa baih er ni zeel avaad ymar ch hereggui bugdeeree l ajilj bosii adilhan zovii

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Тэгээд монгол улс тусгаар биеэ даасан улс биз дээ. Яахаараа ХЯТАДУУД УЛААН ЦАЙМ ДАРАМТАЛДАГ ЮМ. ЭСВЭЛ ЭНЭ ДЭЭДСҮҮД МОНГОЛЫГ ЗАРЧИХСАН ЮМ УУ.

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    Айлаас гуйхаар авдраа уудал алтаа ухаж 5 тэрбум доллароо олоё

    Оруулах
  • Зочин 3 сарын өмнө

    gazraa uhaad bayjdag bol ali hediin bayjsan ,ter demii ,dahin bi boldog hezeech alga boldoggui tiim zuileer l delhiig dailay mongolchuud chadaltai uhaantai mundag gedeg neree hamgaalah tsag unoodor ireed bn shu tord garsan hulgaichuudad bolomjiig buu olgo minii ard tumen min zeel avaad,, hen bayjdag bilee ,,hen daraan toldog bilee!!?zeel avhaar ahiaal baishin barina geed l mungo zavishdag shu odoo ch bolioogui shu ta nar harjil baigaarai odoo ashgiltand ortson 20-myngan baishin baigaa ,gesen hedii ch ahiaal baishin barina daa harjil baigaarai tegj bayjdag baihgui uy ugtehgui bol haraarai

    Оруулах