close

Боловсрол

Сурагчдын амралтын хугацааг сунгах хүсэлт гаргалаа

Хүйтний эрч чангарч буй энэ цагт ханиад томууны өвчлөл хурдацтайгаар өсөж байна.

Автор Г.Дэлгэрмөрөн
12 сарын 28, Лхагва гараг, 09:38 цагт

        Хүйтний эрч чангарч буй энэ цагт ханиад томууны өвчлөл хурдацтайгаар өсөж байна. 

Иймээс УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг БШУС-ын сайд Ж.Батсуурьт албан бичгээр гаргажээ. 

Уг албан бичигт “Цаг уур орчны шилжилгээний газраас 2017 оны нэгдүгээр сарыг олон жилийн дундажаас хүйтэн байх төлөвтэй гэсэн байна.

Мөн агаарын бохирдол жил бүрийн нэгдүгээр сард хамгийн өндөр байдаг тул сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах асуудлыг судалж үзэхийг хүсье” гэжээ. 

УИХ-ын гишүүн Н.Учралаас БСШУС-ын сайд Ж.Батсуурьт илгээсэн хүсэлт 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.