close

Байгаль экологи

Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, 10-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Автор Г.Дэлгэрмөрөн
1 сарын 09, Даваа гараг, 15:13 цагт

        Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, 10-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи 10-12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.


2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 13,14,16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас, 15-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 13-14нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 

Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 10,16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11,15-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 11,15-нд зарим газраар 7-12 м/с хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 11,15-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9,12,15-нд зарим газраар 12-14м/с хүрнэ. Нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 Ус Цаг Уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.