close
7 Шинэ мэдээ

Байгаль экологи

ВИДЕО: Сэлж чадахаа болсон найздаа тусалж буй алтан загас

Загасны эзэн нь хоёр тэжээвэр амьтны нэг нь сэлж чадахаа больсон ч амьдарсаар байгаад гайхаж эхэлжээ.

Нийтэлсэн: Ц.Гэрэлтуяа
1 сарын 07, Бямба гараг, 13:24 цагт

        Тэжээвэр алтан загас өвчтэй найзыгаа амьд байлгахын тулд тусалж байгааг харуулсан нэгэн бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна. 

Хоёр тэжээвэр амьтны нэг нь сэлж чадахаа больсон ч амьдарсаар байгааг загасны эзэн гайхаж эхэлжээ. Тиймээс аквариум дахь нууцлаг амьдралыг зургийн хальсанд буулгахаар шийдсэн аж. 

Харин аквариумын бишлэг түүнийг бишрүүлсэн байна... Сэлж чадахгүй байгаа найзыгаа усан дээр хөвж яваа хоолонд хүргэхийн тулд алтан загас доороос нь дэмнэж, түлхэж байв. 

Хүнээс бусад амьтдыг ухамсаргүй, боддоггүй гэж үздэг. Гэтэл сэтгэл зүрхгүй гэгддэг алтан загасны хаанаас нь ийм сайхан сэтгэл гарсан юм бол?

Амьтны оюун ухааныг судлаач Жонатан Балкомбэ "Амьтны сэтгэл хөдлөл, ааш араншинг судалдаг биологичийн хувьд би сүүлийн дөрвөн жилийг загасны амьдралыг судлахад зориуллаа. Миний олж мэдсэн зүйл бол бид эдгээр усны сээр нуруутныг хэт доогуур үнэлж байна. Миний хурааж цуглуулсан баримтуудаас дүгнэж хэлэхэд: Загас бодож бас мэдэрдэг" гэж бичжээ. 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.