close

Байгаль экологи

Агаарын бохирдлыг бууруулах уриалгад нэгдэж байна

“Mongolian Economy” сэтгүүл gogo.mn вэб сайтын зүгээс санаачилсан “Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх уриалга”-д нэгдэн орж, дэмжиж буйгаа мэдэгдэж байна.

Автор VIEW
1 сарын 09, Даваа гараг, 16:07 цагт

        Манай  “Mongolian Economy” сэтгүүл gogo.mn вэб сайтын зүгээс санаачилсан “Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх уриалга”-д  нэгдэн орж, дэмжиж буйгаа  мэдэгдэж байна.  

Уг уриалгад 2017.01.11-нд өдөр тутмын сонинууд тэргүүн нүүрэндээ утааны зураг нийтлэх, вэб сайт Онцлох хэсэг дээрээ утааны зураг оруулах, телевизүүд мөн өдрийн 19.50 цагт эфиртээ оргил утаатай байх үеийн зургийг 30 секунд харуулна гэсэн уриалгын дагуу манайх сэтгүүлчийнхээ авсан фото зургуудыг онцоллоо.

Мөн бид монгол-англи хэл дээр зургаа дахь жилээ гарч буй “Mongolian Economy” сэтгүүлдээ энэ сараас эхлээд утааны асуудлаар тогтмол нийтлэл гаргаж, жилийн турш орхигдуулахгүйгээр авч явах юм. 

Ингэснээр бид дотоодод мэдээлэл түгээхээс гадна утааг хэрхэн бууруулах боломжтой, ямар туршлага, технологи хэрэгтэй зэрэг мэдээллийг гадаад ертөнцөд хүргэж, улмаар  энэ чиглэлд үнэ цэнэтэй мэдээлэл, утаанаас салахад шаардлагатай хөрөнгө оруулалт татах боломжийг ч эрэлхийлэх  юм.

2017.01.06-ны 09.10 цаг. "Зурагт"-ын уулзвар болон  "Гэсэр" сүм рүү уруудах замд

Улаанбаатарын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин илүү байгаа нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар тогтоогджээ.  

Судалгаа төдийгүй нийслэлчүүдийн хувьд жилээс жилд утаа нэмэгдсээр байгааг  бие мах бодиороо мэдэрсээр. Энэ өвлөөс Улаанбаатарын утаа үнэхээр амьсгалах аргагүй болж эхэллээ. 

Тиймээс иргэдийн дунд утааны эсрэг тэмцэл хийхээс аргагүй болов. Утааг багасгах талаар ямар нэгэн арга хэмжээ авч эхлэх, өнгөрсөн жилүүдэд төр засгаас утаанд зориулж зарцуулсан хэдэн арван тэрбум төгрөг яагаад үр дүнгүй болсон, хэн хариуцлага хүлээх  ёстой талаар хариуцлага нэхэж,  жагсаал цуглаан хийж байгаа “Утааны эсрэг ээж, аавууд”-ын тэмцлийг ч манай сэтгүүлийн зүгээс дэмжиж байгаа билээ.  

Эх сурвалж: Mongolian Economy

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.