close
7 Шинэ мэдээ

Байгаль экологи

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна.

Нийтэлсэн: .
1 сарын 06, Баасан гараг, 11:47 цагт

        БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна.

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. 

Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд ирж оролцсоноор төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцаж, нэг дороос сонголтоо хийх боломжтой. 

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эрүүл, аюулгүй орчинд аж төрөхийг хүсвэл уг үзэсгэлэнд   ирж оролцохыг ард иргэддээ уриалж байна.  

Ирэх даваа гаригийн 11:00 цагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол,  Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцох юм гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.  

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.