close

Анализ

Цахим ертөнцөд хэт автагсдад

Дэлхий интернациональчлагдах бус интернэтчилэгдэж байна. Борви бохис хийх завгүй компьютер, утасны өмнө шагайн суух нь нийтлэг болов. Монгол улсад 1996 оноос ...

Автор Н.Батбаяр
5 сарын 22, Ням гараг, 00:21 цагт

Дэлхий интернациональчлагдах бус интернэтчилэгдэж байна. Борви бохис хийх завгүй компьютер, утасны өмнө шагайн суух нь нийтлэг болов. Монгол улсад 1996 оноос даяаршлын нөхцөл дагуулсан “онлайн амьдрал” нэвтрээд даруй 20 жилийг ардаа орхижээ.

Өдгөө Харилцаа Холбооны Зохицуулах газрын 2014 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэж үзсэн дүнгээр нийт интернет хэрэглэгчдийн 83.51 хувь нь Улаанбаатар хотод, 12.69 хувь нь аймгийн төвүүдэд, 3.80 хувь нь сумын төвүүдэд байна. Ийм хурдацтайгаар өсөж байгааг та бүхэн зөвхөн статистик дүнг бус ажил алба, гэртээ болдог үйл явцаа эргээд харахад л хангалттай.

Дэлхийн Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн /World Future Society/ ерөнхийлөгч Эдвард Корниш: Зурагт, компъютер бий болсноос үүдсэн электрон цэнгэл нь цаашид хөгжсөөр байвал бид ямар ч нийгэмгүй, хамтдаа ажиллах чадваргүй хүмүүс болон хувирна. Хэрэв энэ байдлыг эргүүлж нөхөх зүйл үгүй бол гэр бүл, орчин тойрныхонд нь хүнд байна” гэжээ.

Бидний хэрэглээ цаг хугацаанаас хамааран зайлшгүй шинэчлэгдэж байх нь дамжиггүй. Гагцхүү үүнд хэт авталгүй, зохистой нөхөрлөлийг агшин зуур бий болговол сайн хэрэг. Өнөөдөр, интернэт таны сэтгэлийг эзлэн авч өөртөө уусган, ямар нэг хүчин зүйлээ зүрх рүү тань нэвтрүүлж, таны санаа бодолтой уусан сүлэлдэхийг албадаж байна.

Хүн бүр хэдийд ч эрх чөлөөг эрхэмлэж, дураар амьдардаг хэдий ч түүнд хүрэх замыг сонгохдоо тэр бүр “ИНТЕРНЕТ” анддаа даатгаад орхивол дэргэдүүр урсах амьдралаа гайхаж харах нь багасах болов уу.

Хамгийн үр бүтээлтэй, цэцэглэж яваа залуу насандаа та интернэт найзтайгаа жинхэнэ утгаар өөрийгөө “ганцаардлыг хөрсөнд” бүү тарьж орхиорой. Бүхий л оюунаа гэр бүлийн сайн сайхны төлөө төвлөрүүлэн, таньд амьдрах боломж олгосон цаг хугацаанд талархаж, үр бүтээлийг “ургуул”. Биеэ бүү цагд, хорь. Биднийг гадаад ертөнцтэй холбох нэрийдлээр энэхүү эд үнэн хэрэгтээ биднийг өөрсдөөс маань холдуулаад буйг хүлээснээсээ ангижирч нэг анзаараарай.

 

Дур хүсэл хүний сэтгэлийг эзлэн авч, эрүүл мэндэд ч нөлөөлдөг бөгөөд анагаах ухааны хувьд интернэт нь таныг өвчинтэй “зуучлагчийн үүрэг”-ийг гүйцэтгэж байна.

Бүр болохгүй бол та аялалд яваад ер өөрчлөгдөхгүй байгаа нэгэн хэмнэлээ байрнаас нь хөдөлгөөд үз. Ийн амрахдаа өнөөх л нимгэн хавтас бүхий гинжээ чирсээр явбаа.

Улс орныг авч явах үүрэг хариуцлага хүлээж өөрчлөн шинэчлэн, хөгжүүлэх энэ их хүч хаана юу хийж явна вэ? Тэд хэрхэн амьдарч байна вэ?  Юуны төлөө зүтгэж явна вэ?

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.