close
7 Шинэ мэдээ

Анализ

ИНФОГРАФИК: Сурахад хэзээ ч оройтохгүй

Гайхалтай инфографик бүтээгч Anna Vital-ын бүтээлийг та бүхэндээ цувралаар хүргэж байна. Бусдаас хожуу суралцсан боловч амжилтанд хүрч чадсан гайхамшигтай алдартнуудтай ...

Нийтэлсэн: Н.Батбаяр
5 сарын 22, Ням гараг, 02:13 цагт

Гайхалтай инфографик бүтээгч Anna Vital-ын бүтээлийг та бүхэндээ цувралаар хүргэж байна. Бусдаас хожуу суралцсан боловч амжилтанд хүрч чадсан гайхамшигтай алдартнуудтай танилц.

Сургууль бол системчилсэн машин, тэрнээс суралцах ухаан биш юм

19-р зуунд бидний одооны сургалтын систем анх боловсруулагдсан бөгөөд тодорхой насанд бүх хүмүүсийг ерөнхий мэдлэгийн түвшинд хүргэхээр бодож боловсруулсан систем юм. Өмнө нь ч, өнөөдөр ч бид бүхэн нэг ангид цуглаад багшаар хичээл заалгаж, дүн авч, өнөөх л тогтсон хичээлүүдийг системчилж үздэг. Зарим хэсэг нь энэхүү системийг хүлээн авч сайн суралцдаг бол нөгөө нэг хэсэг нь хичээгээд ч тархи нь хүлээж авч чадахгүй эсвэл тухгүй санагдаж муу сурагч болдог. Инфографик дээр байгаа амжилтын эзэд бусдаас өөр байж сургууль гэдэг системийг хаяж өөрийн суралцах аргыг нээн илрүүлж чадсан юм.

20 насандаа Англи хэлийг сурах нь

Joseph Conrad 39 насандаа Английн утга зохиолын томоохон акул болж байхад тийм ч олон хүн түүнийг 20 насандаа англи хэл ойлгодоггүй байсныг мэддэггүй. Тэрээр Польш, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг байсан ба одоогийн Украйн улсад өсөж том болсон юм. Joseph бичиж эхэлж байхад өөрөө болон түүний төлөөлөгч ур чадварт нь ихэд эргэлзэж байсан боловч өнөөдөр үгний сонголт, бичих арга барил нь нэг төрлийн стиль болоод байна.

Яагаад орой суралцаж эхэлдэгийн шалтгаан

Эцэг эх

Хэрвээ тэдэнд боломж байсан бол өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө хойноос хүүхэд байхдаа явж эхлэх байсан юм. Paul Cezanne-ын эцэг түүнийг өөр шигээ эдийн засагч болгохын тулд зурахыг нь хориглодог байж. Гэвч мэдээж чи нэг шийдсэн бол эцэг, эх эсэргүүцээд ч зогсоож чадахгүй.

Газар зүй

Joseph Conrad алдарт зохиолч маань англи хэл хэрэглэдэггүй Польш улсад төрсөн юм. Гэвч энэ нь түүний гол давуу тал бөгөөд өөрийн өвөрмөц бичих арга барилыг олсон юм.

Санхүү 

Sylvester Stallone жүжигчин болохыг хүсдэг байсан ч, байрныхаа мөнгийг төлж чадахгүйн улмаас насанд хүрэгчдийн кинонд 2 өдөрт 200$ орлогтойгоор дүр бүтээж байжээ.

Буруу ажил

Зарим хүмүүсийн амьдрал олон талтай байдаг, тэд өөрсдийн дургүй боловч цалин өндөртэй ажилд хууртсаар олон жилийг өнгөрөөсөн байдаг ба удалгүй тэрнээс ч илүү зүйл хийж чадах болохоо мэддэг. Reid Hoffman Paypal-ын амжилтанд хангалуун явсан бол, Мartha Stewart хөрөнгийн биржийн ажлаараа бахархдаг байсан.

Буруу ойлголттой амжилт

Fauja Singh гүйнэ гэдэг бол түүний бүхэл амьдрал болохыг анхнаасаа л мэддэг байсан. Тэрээр Англи улсад очоод марафон гэх спортыг мэдэж авсан ба бэлтгэлээ хийхдээ 41 километр буюу 26 милийг буруу ойлгож 26 километр гэж бодон гүйдэг байсан байна. Тэрээр 100 насандаа ч гүйдэг байсан.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.